Үйлчилгээний нөхцөл

1. Нийтлэг үндэслэл

  1. ‘’Bars.mn’’цахим худалдааны сайт нь ‘’Дархчин барс’’ ХХК-ийн албан ёсны вэб сайт ба энэхүү журам нь уг онлайн вэв сайтаар үйлчлүүлэх,худалдан авалт хийхтэй холбоотой үүсэх харилцааг цохицуулахад оршино
  2. Худалдан авагч mn худалдан авалт хийхээс өмнө хүлээн зөвшөөрч баталгаажуулсаны үндсэн дээр хэрэгжинэ.
  3. Үйлчилгээний нөхцөл хэрэгжилтэнд ДАРХЧИН БАРС ХХК / цаашид байгууллага гэх/болон хэрэглэгч / цаашид захиалагч гэх/ хамтран хяналт тавина

2. Хэрэглэгчийн анхаарах зүйл

  • bars.mn .вэб сайтын лого,нэр тэмдэгтүүд нь ‘’Дархчин барс’’ ХХК өмч бөгөөд хуулбарлах,олшируулах өөр бусад зүйлд ашиглахыг хориглоно.
  • Худалдан борлуулаж байгаа бараа бүтээгдэхүүний барааны брэндүүдийн өмч болно.
  • Вэб сайтын ажиллагаа,түүний аюулгүй байдал,цахим худалдааны хэрэглэгчдийн мэдээлэлийн нууцлалыг манай байгууллага бүрэн хариуцана.
  • Хэрэглэгч нь mn систэмд нэвтрэх болон нууц үгийг бусдад дамжуулахгүй байх үүрэгтэй.Үүнээс гарч болзошгүй эрсдэлийг Компани хариуцахгүй болно.
  • Хэрэглэгч вэбсайтын талаар санал гомдол, шинэ санаа, шинэ бараа борлуулах хүсэлт, шүүмж зэргийг чөлөөтэй илэрхийлэх, илгээх эрхтэй.
  • Хэрэглэгч мэдээлэлийн үнэн зөв, бодит байдалд хэрэглэгч бүрэн хариуцана.
  • Хэрэглэгч захиалсан бараа бүтээгдэхүүнээ албаны болон гэрийн хаягаар хүргүүлэн авах боломжтой.

3. Захиалга хийх. Баталгаажуулах болон цуцлах хугацаа

  • Хэрэглэгч Bars.mn цахим худалдааны сайт, системийг ашиглана монгол улсын аль нутаг дэвсгэрийн хаанаас 7 хоногийн 24 цагийн аль ч цаг хугацаанд, нэгэн зэрэг хэдэн ч удаа худалдан авалт хийх боломжтой.
  • Хэрэглэгч нь захиалга хийсэнээс хойш 24-48 цагийн дотор зааврын дагуу төлбөрийг бүрэн шилжүүлснээр захиалга баталгаажина.
  • Захиалга төлбөр 24 цагийн дотор холбогдох дансанд орж ирээгүй тохиолдолд захиалга автоматаар цуцлагдах болохыг анхаарна уу? Нэгэнт цуцлагдсан захиалга л дахин сэргээх боломжгүй байдаг бөгөөд дахин шинээр захиалга үүсгэх боломжтой.
  • Хэрэглэгч 24 цагийн дотор төлбөрийг гүйцэтгэж чадаагүй тохиолдолд Компани ямар нэгэн хариуцлага хүүлэхгүй болно.
  • Хэрэглэгч захиалга хийгдсэнээс 48 цагийн дотор төлбөр төлөх  боломжийг олгож байгаа ба энэхүү хугацаанд захиалгыг цуцлах, болих, өөрчлөх болмжийг олгодог. Хэрэглэгч нэгэнт бараа бүтээгдэхүүний төлбөрийг хүлээн авах дансанд шилжүүлсэн бол захиалгыг болих цуцлах өөрчлөх боломжгүй.

4. Хүргэлт

  • Хэрэглэгчийн захиалга тухайн бараа бүтээгдэхүүний төлбөрийг бүрэн төлж баталгаажуулсаны дараагаар хүргэлт хийгдэнэ.
  • Хүргэлт хийгдэх цагаар захиалагч холбогдох утсаа нээлттэй байлгах,хаяг дээрээ өөрөө байж хүлээн авах.
  • Хаяг, утас маш тодорхой бичиж, хүмүүсийн мэддэг барилага байгууламж төв газар баримжаалан дэлгэрэнгүй тод гаргацтай бичиж бөглөх үүрэгтэй.
  • Бүтээгдэхүүн хүлээн авахдаа гаднах хайрцаг, лац хөндсөн эсэхийг сайтар шалгах, хүлээн авсан баримт бичиг дээр гарын үсэг зурах үүрэгтэй. Эс бөгөөс түүнээс гарч болох эрсдэл,хохиролыг компани хариуцлага хүлээхгүй болно.
  • Тухайн бараа бүтээгдэхүүн хүргэгдэх үед хүлээн авах боломжгүй, дахин хүргүүлэх тохиолдолд хүргэлтийн төлбөрийг тооцож авна.
  • Улаанбаатар доторх хүргэлт нь дараах бүсүүдэд хийгдэх боломжтой

Үүнд:

  1. Урагшаа:Хан уул дүүрэг Зайсан хүртэл
  2. Баруун:Сонгинхайрхан дүүрэг 1- хороолол, 5-н шар, 21- хороолол хүртэл
  3. Хойд: 7-н буудалын эхний зогсоол хүртэл
  4. Зүүн:Баянзүрх дүүрэг Офицер хүртэл
    Хөдөө орон нутгийн хүргэлт: Монгол орны 21-аймгуудад хийгдэх боломжтой.Бараа бүтээгдэхүүнийг тухайн аймагийн унаанд 48 цагийн дотор тавж өгнө. Бараа бүтээгдэхүүний овор хэмжээнээс хамаараад хүргэлтийн төлбөр бодогдоно.
  1. Улаанбаатар-Налайх,Багануур
  2. Төв аймаг, Дархан уул аймаг, Орхон аймаг, Булган аймаг, Сэлэнгэ аймаг, Хэнтий аймаг, Дундговь аймаг, Өмнөговь аймаг, Дорноговь аймаг,Сүхбаатар аймаг, Говьсүмбэр аймаг, Архангай аймаг, Баянхонгор аймаг, Өвөрхангай аймаг, Говь-алтай аймаг, Хөвсгөл аймаг,Завхан аймаг,Ховд аймаг, Увс аймаг, Баян-өлгий аймаг

5. Бараа бүтээгдэхүүнд баталгаа олгох

  • Сайт болон цахим худалдааны төвөөр худалдаалагдаж байгаа бараа бүтээгдэхүүн дээр үйлдвэрийн баталгаа гаргаж өгөх ба харилцан адилгүй 1-сараас 12 сарын хугацаантай байна.
  • Хэрэглэгч өөрөө угсарсан тохиолдолд баталгаа гаргаж өгөх боломжгүй анхаарна уу.

6. Нууцлал

  • Сайтаар үйлчилүүлж байгаа хэрэглэгч, үйлчилүүлэгч болон гишүүдын мэдээлэлийг нууцлалынг нэн тэргүүнд тавьж аюулгүй байдлыг хангана ажиллана.
  • Хууль ханалтын байгууллага албан ёсны шаардлага бичиг баримт үйлдсэн тохиолдолдоос бусад үед хэрэглэгчийн мэдээллийн нууцыг 3 дахь ч итгээдэд дамжуулахгүй чандлан хадгална.

7. Бараа бүтээгдэхүүний буцаалт

  • Хэрэглэгч, худалдан авагчийн захиалсан бараа бүтээгдэхүүн үйлдвэрийн гэмтэлтэй байвал буцааж шинээр сольж өгөх эсвэл үнэ дүйцэхүйц бараа бүтээгдэхүүнээр сольж өгнө.
  • Хэрэглэгч худалдан авсан захиалсан бараа бүтээгдэхүүн ямарч асуудалгүй нөхцөл буцаасан тохиолдолд үнийн дүнгийн тодорхой хувийг нийт үнийн дүнгээс суутгахыг анхаарна уу.

8. Бусад

  • Хэрэглэгч нь даваа гаригаас бямба гариг хүртэл 6 өдрийн турш 10:00-19:00 цагийн хооронд утсаар болон месенжирээ холбогдож мэдээлэл авах, тодоруулах бүрэн боломжтой.