Хүргэлтийн нөхцөл
Хүргэлтийн нөхцөл
- ДАВАА - БЯМБА гарагт 13:00 цагаас өмнө амжилттай баталгаажсан бэлэн бүтээгдэхүүний хүргэлтийг Улаанбаатар хот дотор ажлын 5 цаг, орон нутгийн заагдсан цэгүүдэд 48 цагийн дотор шуурхай хүргэнэ. ДАВАА - БЯМБА гарагт 13:01 минутаас хойш захиалга баталгаажсан тохиолдолд дараагийн ажлын өдөр хүргэгдэнэ.
- Бүх нийтийн амралтын өдөр болон НЯМ гарагт хийгдсэн амжилттай захиалга дараагийн ажлын өдөр хүргэгдэнэ.
- Хэрэглэгчийн худалдан авсан барааны үнийн дүн 1 сая төгрөгөөс дээш бол Улаанбаатар хот болон аймгийн төв, нэр заасан сумдад үнэ төлбөргүй хүргэгдэнэ. Бусад тохиолдолд хүргэлтийн бүсээс хамааран хүргэлтийн төлбөр системд автоматаар бодогдоно.
- Орон нутгийн нэр заасан цэгүүдээс бусад газар хүргүүлэх бол орон нутгийн заагдсан цэгээс цааш гарах нэмэгдэл төлбөрийг хүргэлтийн үйлчилгээ үзүүлэгч Гуравдагч компани хэрэглэгчээс нэхэмжлэн авна.
- Бүтээгдэхүүн нийлүүлэгч талаас хамаарч зарим барааны хүргэлт удаашрах боломжтой.
1. Бүтээгдэхүүн захиална
2. Захиалга баталгаажна
3. Бүтээгдэхүүн хүргэлтэд гарна
4. Захиалга хүргэгдэнэ
Хүргэлтийн бүсчлэл
Улаанбаатар хотын бүсчлэл
- A бүс -> Таван шар - 7 буудал - Ботаник – Зайсан
- B бүс -> Толгойт - Бэлх - Улиастай - Нисэх
- С бүс -> Эмээлт - Яргайтын богино - Хонхор - Биокомбина
Орон нутгийн хүргэлтийн бүсчлэл /Хүргэлтийн үйлчилгээ үзүүлэгч Гуравдагч компанид нэмэгдэл төлбөр төлөн заагдсан цэгээс цааш гарах хаягт хүргүүлэх боломжтой/
- Улаанбаатар -> Багахангай, Багануур, Налайх
- Дархан-Уул аймаг -> Дархан хот
- Орхон аймаг -> Эрдэнэт хот
- Булган аймаг -> Булган хот
- Сэлэнгэ аймаг -> Сүхбаатар хот, Зүүнхараа сум
- Төв аймаг -> Зуунмод хот
- Өвөрхангай аймаг -> Арвайхээр хот, Хархорин сум
- Хэнтий аймаг -> Чингис хот
- Дундговь аймаг -> Мандалговь хот, Сайнцагаан сум
- Говьсүмбэр аймаг -> Чойр хот, Сүмбэр сум
- Архангай аймаг -> Цэцэрлэг хот, Эрдэнэбулган сум
- Дорноговь аймаг -> Сайншанд хот, Замын-Үүд
- Өмнөговь аймаг -> Даланзадгад хот, Ханбогд сум, Цогтцэций сум
- Сүхбаатар аймаг -> Баруун-Урт хот
- Баянхонгор аймаг -> Баянхонгор хот
- Дорнод аймаг -> Чойбалсан хот, Хэрлэн сум
- Хөвсгөл аймаг -> Мөрөн хот
- Завхан аймаг -> Улиастай хот, Тосонцэнгэл сум
- Говь-Алтай аймаг -> Алтай хот, Есөнбулаг сум
- Увс аймаг -> Улаангом хот
- Ховд аймаг -> Ховд хот, Жаргалант сум
- Баян-Өлгий аймаг -> Өлгий хот
Анхаарах зүйлс
Хүргэлт хэр удах вэ?
- PC болон нөүтбүүкийг хэрэглээнд бэлтгүүлж авах тохиолдолд хүргэлт удаашрах магадлалтайг анхаарна уу.
Холбогдох дугаар, хүргүүлэх хаяг чухал уу?
- Хүргэлтийн ажилтан хэрэглэгчийн оруулсан мэдээллийн дагуу утсаар холбогдон хаягийг дахин лавлаж тодруулах тул хэрэглэгчийн зүгээс хүргэлт хийгдэх цагаар утсаа нээлттэй байлгах, хаяг дээрээ байх шаардлагатай.
Мэдээллээ сайн хянах хэрэгтэй юу?
- Захиалгат бүтээгдэхүүнээ хүлээн авах хаяг, холбоо барих утасны дугаараа /маш тодорхой/ үнэн зөв бөглөх үүрэгтэй бөгөөд алдаатай мэдээллээс болж үүдэн гарах нэмэлт зардал, алдагдлыг Хэрэглэгч өөрөө хариуцна.
Захиалгын талаар мэдээллээ яаж авах вэ?
- Худалдан авалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл хэрэглэгчийн бүртгүүлсэн и-мэйл хаяг, бүртгүүлсэн гар утас руу тогтмол илгээгдэх ба веб-н профайлын захиалгын түүх хэсгээс харах боломжтой.
Хүсэлт хэрхэн явуулах вэ?
- Хүргүүлэх хаягаа өөрчлөх, засах, шинэчлэх тохиолдолд ажлын цагаар хүргэлт хийгдэхээс өмнө хүсэлтээ илгээх бөгөөд 75-888-555 дугаарт холбогдох эсвэл [email protected] хаягруу и-мэйл илгээн хаягийн мэдээллээ өөрчлүүлэх боломжтой.
Цүнх